860 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авна


Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хууль Засгийн газрын тогтоолоор батлагдсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 онд батлагдсан босго шугам тогтоох тухай тушаалын хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа. 2018 оны 1-5 сард нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгосон. Нийт 684 мянган хүүхдэд сар бүр 13.6 тэрбум төгрөгийг буюу одоогийн байдлаар 68.1 тэрбум төгрөг олгогдсон явж байна. Одоо нийт хүүхдийн 80 хувьд олгох УИХ-ын тогтоол батлагдан гарсан байгаа. Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох санхүүжилтийг Сангийн яамнаас өгнө.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамдаа өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байх ёстой. Мөн арилжааны банкинд хүсэлт гаргасан байх ёстой гэсэн энэ хоёр нөхцөлийг заавал хангаж байх ёстой. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдэхийн тулд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан байх ёстой. Иргэдийн дунд дээрх хоёр нөхцөлийг заавал бүрдүүлэх ёстой гэдгийг мэдэхгүйгээсээ болоод хүүхдийн мөнгөн тэтгэмж авч чадахгүй байх нөхцөл бүрддэг. Мөн иргэд өрхийн мэдээллийн санд бүртгэгдээгүй тохиолдолд амьдарч байгаа ус хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаад өрхийн амьжиргааг тодорхойлох судалгаанд хамрагдая гэсэн өргөдлөө өгөөд судалгаанд хамрагдах боломжтой байгаа. Хүүхдийн мөнгө олгох босго шугам 554 байсан. Энэ нь өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бүртгэлтэй өрхүүд 0-1000 хүртэлх оноогоор үнэлэгдсэн байдаг. 554 оноо буюу түүнээс доош оноотой өрхийн бүх хүүхдүүд хүүхдийн мөнгө авч байсан. Одоо 80 хувьд нь олгоно гэх юм бол өрхийн мэдээллийн нэгдсэн санг ашиглан босго шугамыг 670 болгож өөрчилжээ.
Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгодог болсноор амьжиргааны төвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд буюу 860 мянган хүүхэд үүнд хамрагддаг болсон. Гэхдээ үүний цаана өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй өрхүүдийн 100 мянган хүүхэд энэ халамжийн гадна үлдчихээд байгаа юм. Эдгээр хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг авах боломж нээлттэй гэж салбарын сайд нь хэллээ.
Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгодог болсноор өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэж тогтоосон босго шугам 530 байсныг
УИХ-аас хүүхдийн 20 мянган төгрөгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тогтоолын хэрэгжих хугацааг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-н гэж заасан юм байна. Тиймээс зургадугаар сар гарсан ч 228 мянга орчим хүүхдэд дөрөв, тавдугаар сарын 20 мянган төгрөгийг нөхөж олгох аж.
Онцлоход, УИХ-ын нэр бүхий гишүүд хүүхдийн мөнгийг бүгдэд нь тэгш олгох ёстой. Энэ бол боловсролд нь төрөөс хийж байгаа хөрөнгө оруулалт болох ёстой гэсэн байр суурь барьж буй. Харин Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд түүнийг зөрчих ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм.
УИХ-аас нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгох тухай тогтоол батлагдахаас өмнө улсын хэмжээнд 600 мянга гаруй хүүхэд 20 мянган төгрөг авч байжээ. Харин одоо 860 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авах болж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ