"Насанд хүрэгчдийн дунд таргалалт маш өндөр байна" гэв

“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар Монгол Улсын хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны үндэсний дөрөвдүгээр судалгааны түвшингээс буураагүй байгааг тогтоосон.

Илүүдэл ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байна.

Судалгааны тайланд хүн амын хоол тэжээлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын зөвлөмж боловсруулж, хэрэгжүүлж арга замыг тодорхойлон заасан.

Иймд Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх “Бодлогын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэхэд хоол тэжээлийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах бодит шаардлагын улмаас энэхүү уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар

  • “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр, үндэсний тавдугаар судалгааны зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулах
  • Хүнсний аюулгүй байдал, хүн амын хоол тэжээлийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх
  • Хүнсний аюулгүй байдал, хүн амын хоол тэжээлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох
  • Хүнсний аюулгүй байдал, хүн амын хоол тэжээлийн асуудал хариуцсан дунд шатны мэргэжилтнүүдийг мэдээллээр хангаж, чадавхижуулах арга замыг тодорхойлох хэмээх асуудлуудыг хэлэлцлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ