Бямба гарагийн амралтыг ажлын өдөрт шилжүүлэв


“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ 40” түүхт ойн баяр наадмыг энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан компанийн Ерөнхий захирлын тушаалаар баяр наадмын өдрийг нийтээр амрах амралтын өдрөөр тооцож, зургаадугаар сарын 16-ны бямба гарагийн амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлжээ.
Харин үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган Ил уурхай, Автотээврийн байгууллага, Баяжуулах фабрик, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн алба, Дулааны цахилгаан станц, Ган бөмбөлгийн цех, Эрчим хүчний цех, Цахилгаан цех, Чанар хяналтын хэлтэс, Геологи хайгуулын анги энэ оны зургадугаар сарын 27-ны өдөр ажиллах юм.
Түүнчлэн Холбоо, мэдээлэл, техник автоматжуулалтын цех, Эрдэнэт сувиллын цогцолбор, Онцгой байдлын гэрээт гал түймэр унтраах, аврах 58-р анги, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816-р тусгай салбарын ажилтан, албан хаагчид мөн ажиллах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ