Хот хоорондын тээврийн том оврын автобус шатжээ


Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан том оврын автобус шатжээ. Тодруулбал, өчигдөр 18 цагт Мөрөнгөөс хөдөлсөн өвтобус өнөө өглөө Төв аймгийн Баян-Чандмань сумын нутагт шатсан байна.
Автобусанд зорчиж сууж явсан 40 гаруй иргэний амь насыг аварснаас гадна тээшинд хийсэн ачааг гаргаж авч амжжээ. Автобус хойд хэсгээсээ эхэлж шатсан болохоор зарим ачааг буулгаж амжаагүй аж. Зорчигчдыг тусгай автобусаар Улаанбаатарт авчирчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ