Москвад монголын халаасны хулгайчид иржээ

Москвад Мексикээс ирсэн хөгжөөн дэмжигчийн эд зүйлийг Монголын иргэд хулгайлжээ.Телеграмм “Опер Слил” сувгаар баасан гарагт ингэж мэдээлсэн байна.

1989 онд төрсөн Мексикийн иргэн Очоа Агилар Мануэль зургаадугаар сарын 14-нд цагдаагийн газарт ханджээ. “Лужники” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо явж байхад үүрч явсан цүнхнээс нь 10 ам.долларын үнэтэй түрийвчийг хулгайлчихсан байна. Түрийвчинд түүний паспорт, цагаачлалын карт, хөлбөмбөгийн тэмцээний нийт 840 ам.долларын үнэ бүхий дөрвөн тасалбар байжээ.

Москвагийн цагдаагийн ажилтнууд энэ хэргийг үйлдсэн байж болох Монгол улсын хоёр иргэн –1975 онд төрсөн Туяа, 1972 онд төрсөн Батболд нарыг саатуулсан байна. Тэднээс хулгайлагдсанэд зүйлс гарчээ.

Өөрийн эд зүйлсийг алдсан Японы нэг иргэн цагдаагийн байгууллагад хандсаныг зургаадугаар сарын 15-нд мэдээлсэн байна. Тэрээр баримт бичиг болон 800 ам.доллараа алджээ. Гэвч орчуулагч байгаагүйгээс тэрямар нөхцөлд эд зүйлсээалдсаныг тодруулж чадаагүй аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ