“Бидний оролцоо 2018” зөвлөгөөн болж байна

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд “Бидний оролцоо 2018” зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөн өнөөдрөөс эхлэн даваа гараг хүртэл үргэлжлэх бөгөөд 21 аймаг есөн дүүргийн VII-IX ангийн 600 гаруй хүүхэд оролцох ажээ.

Мөн зөвлөгөөнд оролцогчид манлайлал, байгаль дэлхий, эрүүл мэнд, харилцаа, эдийн засаг, хүүхдийн аюулгүй байдал, соёл, өв уламжлал, хөгжих орчин зэрэг хэлэлцэн шинэ санаачилга гаргах юм байна. Мөн хүүхдийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн байдлыг тодорхойлж, төрөл чиглэлийг нэмэгдүүлэх зэргээр зөвлөлдөх аж.

Тус зөвлөгөөнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Найрамдал” цогцолбор хамтран зохион байгуулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ