Ким Чен Ун хүүхэд байхаасаа бусдыг айлгаж дөнгөдөг байж

Тусгай албад Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны хүүхэд насны тухай мэдээлэл цуглуулсныг хэвлэлд мэдээлжээ.

БНАСАУ-ын залуу удирдагчийн амьдралын тухай, 1994-1997 онд швейцарийн дунд сургуульд сурч байсан тухай мэдээ байгаа ажээ.
Ким Чен Унд багшилж байсан хүмүүсийн ярианы бичлэг файлуудад бий гэнэ.
Ер нь Умард Солонгосын удирдагч хүүхэд байхдаа ямар байсан, яг тэр янзаараа байгаа бөгөөд хэцүүхэн ааш авиртай хүүхэд байсан юм гэж нэг багш нь дурджээ.

Багш нарын хэлснээр, сурагч байхдаа тэр үе тэнгийнхэндээ дээрэнгүй хандаж байсан байна.
Тэр идэмхий,ихэмсэг нэгэн байсан гэж багш нар нь хэлжээ.

Ким Чен Ун хүүхэд байхаасаа бусдыг айлгаж дөнгөдөг байсныг багш нар онцлон дурдсан байна.
Хүүхдүүдтэй тоглож дууссаны дараа түүний байнга хэлдэг:
-“Та нар намайг мартана гэж үгүй дээ” гэсэн ганц өгүүлбэр бүгдийг айлгадаг байсныг багш нар ньхэлжээ.
Тийнхүү Ким Чен Ун хүүхэд байхаасаа тэрхүү өгүүлбэрийг тархиндаа бат шингээсээр ирсэн бөгөөд одоо өндөр албан тушаалхашиж, удирдагч хүн болсноор үүнийгээ үнэхээр бүх хүнд сануулдаг бололтой.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ