Францын баг Австралийн шигшээг 2:1-ээр буулган авлаа

Улаанбаатарын цагаар өчигдөр 18 цагт Казань цэнгэлдэх хүрээлэнд Франц-Австралийн тоглолт болов.

Францын хөлбөмбөгч Антуан Гризманн 58 дахь минутад анхны гоолыг оруулсан бол Поль Погба 80 дахь минутад хожлын гоол авчирлаа.

Харин Австралийн Миле Единак 62 дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ