Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаарЗүүн хойдАзийн хотын дарга нарын форум 3 дахь удаагаа нийслэл хотод чуулж байна. Энэ удаагийн хотын дарга нарын уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын захиргааны асуудал хариуцсандэд даргаЖун Бён Юн, ОХУ-ын Улаан-Үд хотын даргаАлександр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн даргаЮү Жү Ёон, Япон Улсын Токио хотын төлөөлөл болон НҮБ-ын төлөөлөгчид оролцож байна.

Энэхүү форумаар “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийг хөндөн хоёр өдөр Улаанбаатар чуулж, салбар хуралдаануудыг хийх юм.

Зүүн хойд Азийн хотууд нь дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдгийн зэрэгцээнийт нүүрстөрөгчийн хийн30 хувийг ялгаруулдаг гэсэн статистик судалгаабий.Нөгөө талаарМонгол Улсын нийслэл хот хотын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 411 пи пи эм-д (ppm) хүрээд байгаа нь байвал зохих түвшнээс давсан үзүүлэлт болоод байна.

2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Монгол Улсын Их Хурлаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавьсан юм.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Нийслэлийн Засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын захирагчС.Батболд нээж үг хэллээ.Монгол УлсынЕрөнхий сайдУ.Хүрэлсүх форумын үйл ажиллагаанд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлсэн байна. МөнБайгаль орчин, аялал жуулчлалын сайдН.Цэрэнбат болонУИХ,НИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ