НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав

НИТХ-ын 7-р тойрог, Баянзүрх дүүргийн 2,21,27-р хорооноос Иргэдийнхээ итгэл хүлээн сонгогдсон Төлөөлөгчийн хувиар НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт өнгөрсөн долоо хоногт тойргийнхоо иргэдтэй уулзажсанал, хүсэлтийг нь авч, 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон Улс, Нийслэлийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулж, тойргийн иргэддээ ажлаа тайлагналаа.

БЗД-ийн Дарь Эхийн дээрх хороод нь 8573 өрх, 35402 хүн амтай Нийслэлийн А бүсэд оршдог, хүн амын 90 хувь нь гэр хороололд амьдардаг, 2012 оноос хойш Дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эрчимтэй хийгдэж буй суурьшлын бүс юм.

2017 онд Дарь Эхийн 3 хороонд Улс, Нийслэлийн төсвөөр 13 төрлийн 11,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Тухайлбал, Нийслэлийн төсвөөр 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БЗД-ийн 2-р хороо, сансрын колонкийн орчимд явган хүний “Шилэн гүүр”, “Хайлаастын уулзвараас Дарь Эхийн зам хүртэл 1,4 км урт зам, гүүрийн хамт” зэрэг стратегийн ач холбогдолтой ажлууд хийгдсэн байна.

Уулзалтын үеэр иргэд Дарь Эхэд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эрчимтэй хийгдэж байгаа нь сайшаалтай боловч өдөр ирэх тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, залуучуудын дундажилгүйдэл нэмэгдэж, айл өрх бүрийн амьжиргаа муудаж байгаа,Мөн Дарь Эхийн иргэдийн ихэнхи хувь гэр хороололд амьдардаг бөгөөд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах асуудал ихээр хөндөгдөж, иргэд “ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”-ийн ажил зогсонги байдалд байгаад бухимдалтай байлаа.

Төлөөлөгч Т.Батцогт иргэдийн санал, хүсэлтийг сонсож мэдээлэл өгөхөөс гадна иргэн бүрийн саналыг бичгээр авч, холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлж хариу өгч ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ