"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"

УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн Холбооны нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

А.Сүхбат "Энэ сарын 15-нд Монголын Бөхийн Холбоо эвлэрч нэгдэх тухайгаа ярилцсан нь их найрсаг уур амьсгалтай болоод хамтарч ажиллахаар шийдсэн. Улмаар маргааш нь буюу зургаадугаар сарын 16-нд нь гарын үсэг зурахаар тохиролцсон ч Б.Бат-Эрдэнэ аварга нэгдэх асуудлыг наадмын дараа болгох санал гаргаж шийдэхээс татгалзсан.

Б.Бат-Эрдэнэ аварга хэлсэн ярьсаныхаа эсрэг байж улиг болсон хуучин удирдлагын үгээр явж байна. Хэрэв Үндэсний их баяр наадмаар бөхчүүдийн дунд элдэв асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой. Үнэндээ бөхчүүдийн энэхүү зөрчлийг үргэлжлүүлэн, даамжруулах нь чухам хэнд ашигтай юм бэ" гэв.

Одоогоор Монголын Бөхийн Холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр тэргүүнтэй болоод буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ