"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв

Хөх монгол бүлгэмийн тэргүүн Б.Энхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Хөх Монгол бүлгэм болон Даяар монгол хөдөлгөөний зүгээс Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой холбоотой хэвлэлээр гарсан мэдээллийг шалгаж өгөх хүсэлтийг Монгол Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/, Авлигатай тэмцэх газруудад /АТГ/ хүргүүлж байгаа аж.

Хөх монгол бүлгэмийн тэргүүн Б. Энхбат "УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2015 онд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын алба хашиж байхдаа Монгол Улсад устах эрсдэлтэй болсон 100 хүрэхгүй тонны нөөцтэй эмийн нэн ховор ургамлын нэг болох дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлыг экспортод гаргах зөвшөөрлийг олгосон байна. Д.Оюунхоролыг огцорсны дараа сайд болсон Н.Батцэрэг энэ зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэвч 2016 онд Д.Оюунхорол дахиад Байгаль орчин аялал жуулчлалын сайд болонгуутаа зөвшөөрлөө сэргээсэн байдаг. Энэ ургамлыг ховор эмийн ургамлын жагсаалтад оруулснаар, түүж гадагшаа экспортлохыг хориглосон байдаг.

Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сайд байх хугацаандаа Туул голын сав газарт 20 гаруй зөвшөөрөл олгосон байна. Тийм учраас хууль хяналтын байгууллага заавал шалгах ёстой. Түүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх гэсэн зорилго байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллийг Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн худлыг тогтоолгох хүсэлтэй байгаа юм₮ гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ