ҮЙЛ ЯВДАЛ: “Хуульчдын форум-2018” болно


09.00
- “Хуульчдын форум-2018”-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд - Хуульчдын оролцоо” уриан дор “Корпорэйт конвешин центр”-т зохион байгуулна.
- “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол' үндэсний зөвлөгөөн Төрийн ордонд болно. Монгол Улсад мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг гол салбарынхаа асуудлыг сургалтын байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, олон улсын байгууллагынхан гээд 1000 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэх том арга хэмжээ болно.
10.00
- Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно
11.20
- Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум үргэлжлэн цаашдын алхам, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. Мөн форумын үр дүн, зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал Асем вилла-д болно
11.40
- УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордондЗахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00
- “Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа 1955-1985” он сэдэвт үзэсгэлэн Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно
- Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас хуралдана.
15.00
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн агаар орчныг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн ажлуудтай биечлэн танилцана.Холбоо барих 99127866
- Монголын хиймэл оюун ухааны хөгжлийг манлайлагч анхны нанохимич, Монголд дэлхийн оюуны өмчийн соёлыг түүчээлэгч, электрон шинжлэх ухааны салбар салбарын судлаачдын 2018.06.19-ний нүүр тулсан уулзалт-илтгэл-хэлэлцүүлэг Шинжлэх ухаан технологийн сан дээр болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ