Мэргэжлийн йогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

Монголд анх удаа мэргэжлийн йогийн спортын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Ирэх сарын 1-нд Шангри- Ла Cпортс клyбд болох уг тэмцээнийг олон улсаас Монгол Улсад мэргэжлийн тэмцээн зохион явуулах цор ганц бүрэн эрхийг авсан Монголын мэргэжлийн йогийн спортын холбоо зохион байгуулна.

Тэмцээн

  • өсвөр нас,
  • насанд хүрэгч,
  • ахмад настан гэсэн ангиллаар болох бөгөөд тэргүүн байрын ялагч нь эх орноо төлөөлөн 2018 оны тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ