Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно


1

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт энэ сарын 23-нд болох гэж байна. Энэхүү тоглолтыг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Холбоо, болон бусад ивээн тэтгэгч компаниуд хамтран зохион байгуулах аж. Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын анхдугаар тоглолт 2008 онд, хоёрдугаар тоглолт 2015 онд болж байжээ. Өмнөх жилүүдэд бөөр шилжүүлэн суулгасан иргэд түлхүү оролцож байсан бол энэ удаад элэг шилжүүлэн суулгуулсан иргэд оролцох юм байна.

Тус тэмцээнийг өвчний дутагдал нь эцсийн шатандаа ороод гемодиализийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн болон элэг шилжүүлэн суулгуулсан өвчтнүүдийн эрүүл болсны баяр гэж ойлгож болох аж. Мөн эрхтэн шилжүүлэн суулгалт нь тухайн хүний амьдрах хугацааг уртасгадаг зэрэг эмчилгээний давуу талуудыг сурталчлахаас гадна тархины үхжилтэй донорын тухай ойлголтыг ард түмэнд түгээх зорилготой аж. Тэмцээнд оролцож буй иргэдийн даралтыг үзэж, биеийн байдал тогтвортой байгаа эсэхийг хянах замаар үргэлжлүүлэн оролцох эсэхийг нь шийдэх юм байна.

1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ