Замын-Үүдэд жолооч нар эсэргүүцлээ илэрхийлсээр байна

Дорноговь аймгийн Замын-Үүдэд 69 машины жолооч нар урд хил рүү нэвтрэх зурвасыг хаасан тухай манай сайтмэдээлсэн билээ. Газ-69 машинтай жолооч нар хоёр улсын хилийн хооронд ачаа хүн тээвэрлэдэг . Гэвч Хятадын талаас манай жолооч нарт хандаж тухайн үйлчилгээг үзүүлэхдээ стандартын дагуу, сандал суудалтайгаа ороод норм хэмжээндээачаагаа ач гэсэн шаардлага тавьсан юм байна. Харин энэ шаардлагыг эсэргүүцэж тэд ийнхүү жагсаж байгаа аж.

Зарим эх сурьалжийн мэдээллээр өнөөдөр Ерөнхий сайд Дорноговь аймаг,Замын-Үүдийг зорих төлөвлөгөөтэй байсан ч хойшилжээ. Жолооч нар Ерөнхий сайдыг жагсаалаар угтахаар тооцож төлөвлөж байсан бололтой.Хэдийгээр Ерөнхий сайд очихоо хойшлуулсан ч жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж жагссаар байгаа аж.Хилийн дэглэмийг сахиулах үүднээс цагдаа нар очсон боловч жолооч нар машиныхаа дугуйны хийг гаргаж, цагдаа нарын тавьсан шаардлагыг хүлээж аваагүй учир цагдаа нар эргэжээ.

Хоёр улсын хил рүү орох гарах гарцыг хааснаарнаашаа цаашаа зорчих иргэд болон тээврийн хэрэгслүүд хил дээр гацаж, хүндрэл үүсээд байгаа аж. Хөрш орны хилийн албадын зүгээс тавьсан зүй ёсны шаардлагын хариуд Монголын жолооч нар ийнхүү эсэргүүцэл илэрхийлж, иргэдэд хүндрэл учруулж, багагүй бухимдал үүсгээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ