АНУ-д алдарт рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ

Флоридад XXXTentacion нэрээрээ алдартай, рэпер Жасея Дуэйна Онфрояг буудан хөнөөсөн талаар TMZ мэдээлснийг "РИА Новости" уламжлав.

Америкийн Броуард тойргийн цагдаагийн газраас орон нутгийн цагаар 15:57 цагт буун дуун гарсан талаар мэдэгджээ. Цагдаагийн мэдэгдэлд "Насанд хүрсэн эрэгтэй эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан" гэж дурдсан байна.

TMZ-гийн мэдээлснээр, 20 настай рэперийн машин руу үл таних хүмүүс гүйж очжээ. Гэрчүүдийн мэдэгдэж буйгаар, юүдэнтэй цамцтай хоёр хар арьстан байсны улаан масктай нь залууг буудаж хөнөөсөн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ