Үйл явдлын хураангуй

Корпорэйт Конвейншн Центр 5 давхар

09:30 цагт “Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн эхэлнэ.

Найрамдал зусланд

10:00 цагт Үндэсний зуслан цугларалтын нээлт болно.

Хангарьд ордонд

11:00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан, БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Жанг жинг тэргүүлэгчтэй төлөөлөгчдийг хүлээн авч хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Спортын төв ордонд

11:00 цагт Энэ сарын 23-нд болох Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан БСШУСЯ-ны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраас тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хуралтай.

Орбит дахь Аврах тусгай ангид

11:30 цагт Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан тус ангийн бие бүрэлдэхүүнд Үндэсний аврах бригадын тугийг гардуулан өгөх ёслолын ажиллагаа болно.

УДБЭТ-ийн байранд

12:00 цагт А.Батдэлгэр "Тэнгэрийн ташуур" буюу алдарт "Атилла" хааны түүхээр сэдэвлэн бүтээсэн балетыг тоглох гэж байгаатай холбогдуулан хийх "Хэвлэл мэдээлэл"-ийн хуралд урьж байна.

ЭХЭМҮТ-д

14:00 цагт МУИС Хууль зүйн сургууль Эх нялхаст тодорхой хэд хэдэн төрлийн тоног төхөөрөмж хандивлана.

1000 оюутны байрнаас хойш /Монелын уулзвар/

14:30 цагт Гадна тойруугийн 4-р хэсэг, Дарь-Эхийн замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто зам шинээр ашиглалтад орох замын нээлттэй. Нийслэлийн удирдлагууд оролцоно.

Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд

18:30 цагт БСШУСЯ-ны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр 2000-2018 оны төгсөгчдийн “Спасибо Россия" тоглолт, уран зургийн үзэсгэлэн болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ