79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хариуцлага тооцно

БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар уг асуудлын талаар хэлэлцэж 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ. Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёсзүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна.

Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсэж, эмгэнэл илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ