"76 гишүүнийг сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна" гэв

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын нам бусчуудын холбооны тэргүүн А.Эрдэнэбаяр “Бид Оюутолгойн ордыг Монголын талд ашигтайгаар, 51-ээс дээш хувийг эзэмшүүлэх, мөн тус ордыг ашиглаж байгаа “Оюутолгой” болон “Рио-Тинто” компани, хөрөнгө оруулсан бусад компани бүгдээрээ Өмнөговь аймагт дагуул хот байгуулж өгөх ёстой” гэв.
Үүнтэй холбоотойгоор тэдний зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод тулган шаардах бичиг хүргүүлж байгаа аж.
Үүнд “УИХ-ын дарга та болон таны удирдаж буй 65 гишүүний буруу шийдвэрүүд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцэж, харин иргэдийг хохироож байна. Иймд энэхүү гэм хэргийн шинжтэй ноцтой үйлдлийн хариуцлагыг УИХ-ын дарга, гишүүд та бүхэн хүлээж, эрхэм УИХ-ын дарга М.Энхболд таөөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхийг Монголын ард түмэн тулган шаардаж байна.
Мөн “Оюутолгой”-н үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, гэрээний дүгнэлтийгхэлэлцэхийн өмнө УИХ-ын 76 гишүүнийг нэн яаралтай нарийн мэргэжлийн эмнэлгийн сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна. Учир нь та бүхний гаргаж буй шийдвэр болгон ард түмэн, улс эх орны эрх ашигт үл нийцсэн бөгөөд цөөн тооны хэсэг бүлэг, намын бүлэглэл, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулагдсан хууль тогтоомж, шийдвэр гаргаж буй тул иргэд сонгогчдын зүгээс та бүхний сэтгэцийг шалгуулах нь зөв хэмээн үзэж, энэ шаардах бичгийг хүргүүлж байна” гэлээ.
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Өнөөдөр “Оюутолгой” компани алт, мөнгө, зэсийг л олборлож байгаа. Харин бусад 21 ховор элементийг улсын хилээр хууль бусаар гаргаж байх магадлалтай. Үүний нэг нь нотлогдсон. Улсын хилээр 62 тэрбум төгрөгийн ховор элементийг хууль бусаар гаргасан гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоогоод, торгууль тавьсан. Энэ бол байж боломгүй асуудал.
Мөн хөрөнгө оруулагчийн зүгээс Монголын ард түмэнд 51-ээс дээш хувийг өгөхгүй байх бүхий л талын арга хэрэглэж байна. 20 хувийн татвар төлөхөөс ч зайлсхийж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрийн УИХ-ын чуулган дээр 76 гишүүнд захидал явуулж, 20 хувийн татвар төлдөг байсныг тав болгох, зарим тохиолдолд тэглэх гэх мэтчилэн олон татварыг өөрсөддөө ашигтай хууль гаргуулахаар УИХ-д лобби хийх гэж байсныг Ч.Улаан гишүүн илчилсэн.
Өөрөө сайд байхаараа цалин, хүүхдийн мөнгө нэмэх боломжгүй, харин сайдаас буухаараа боломжтой болчихдог. Гаргасан шийдвэр нь суурин дээрээ хэд эргэж байна. Энэ бол сэтгэл мэдрэлийн ямар нэгэн асуудалтай байгаагийн шинж. Шийдвэр гаргах түвшний мэдлэг тэр хүнд байгаа, эсэхэд эмнэлгийн магадлагаа гаргуулах хэрэгтэй” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ