Эмч сувилагч нар суулт зарлалаа

Эмч сувилагч нар болон эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадна өнөөдөр суулт зарлаж байна.

Тэд Эрүүл мэндийн сайдтай хийсэн гэрээг өнөөдөр 17.00 цагт багтаан бүртгэхгүй бол маргаашнаас ажил хаяна гэдэг шаардлага тавьж буй юм. Уг гэрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал багтаж буй юм.

Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд огцрох ёстой гэж үзэж буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ