Аадар бороо орох тул үер усны аюулаас болгоомжлуулав

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

ЗУРГААДУГААР САРЫН 23-27-НЫГ ХҮРТЭЛХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

23-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ