Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил үргэлжилж байна

Нийслэл Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Б.Цэрэндоржийн гудамж болон Сансарын жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцлаа.
Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх байгууламж барихаар төлөвлөж байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул өнгөрсөн сард барилгын хашааг буулгасан юм. Тус гудамжийг хотын даргын захирамжийн дагуу хуучин хэвээр нь тохижуулж байгаа юм.
Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул "Хуучин тохижилт, хөшөө дурсгалуудыг хэвээр үлдээнэ. Нэмж нэг усан оргилуур барихаар төлөвлөж байгаа. Тhe Beatles-н хөшөөний орчмыг арай орчин үеийн шийдэлтэйгээр тохижуулж, өвөрмөц хэлбэртэй мод бут суулгана" гэв.
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас Зүүн 4 замын уулзвараас Туул Жин Пангийн уулзвар хүртэлх 950 м гудамжийг ЖИШИГ ГУДАМЖ болгон тохижуулсан.
Тохижилтын ажил хийгдсэнээр баруун талаараа явган хүний зам, том оврын 153 шилмүүст мод, троссон хашлага, ургамлан хашлагатай, зүүн талын туслах замыг бүрэн шинэчилж 150 машины зогсоол байгуулаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ