Жуулчдын хувьд хамгийн осолтой орнууд

Британийн даатгалын “Endsleigh Insurance Services” компани судалгаа явуулснаар, дэлхийд хамгийн осолтой аялалын чиглэлүүдийн жагсаалтыг гаргажээ гэж РИА Новости агентлаг бичсэн байна.
Уг судалгааны дүнгээс үзвэл, 2017 онд даатгал төлсөн тохиолдлын бараг дөрөвний нэг (23%) нь Тайландад бүртгэгджээ. Энэ жагсаалтын хоёрт Чили, АНУ хоёр (тус бүр 15%) орсон байна. Герман, Испани, Перу, Балбад тус бүр 8%-ийн тохиолдол бүртгэгджээ.
Жагсаалтын эхний аравт Франц (7%), Бразил, Багамын арал (тус бүр 4%) орсон байна.
Үүнээс гадна дээрх компанийн мэдээлснээр, аялал жуулчлалын даатгалын бүх зарлагын дийлэнх (71%) нь эмнэлгийн яаралтай тусламж авсантай холбоотой байжээ. Төлбөрийн дундаж хэмжээ нь 1,3 сая фунт стерлинг байсан аж.
Даатгагчид хандаж гаргасан гомдлын 11% нь ачаа бараа алдагдсан болон гэмтсэнтэй холбоотой байсан бөгөөд жуулчдын 4%-д ньшүдний яаралтай эмчлгээ хийлгэх, 2% нь нислэг хойшлогдсонтой холбоотой байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ