Герман Шведийн багийг 2:1-ээр хожлоо

Герман Шведийн шигшээ багуудын тоглолт Сочи хотын цэнгэлдэх хүрээлэнд боллоо. ДАШТ-д тогтмол өндөр амжилт үзүүлдэг Германы шигшээ баг Мексикчүүдэд 1:0 харьцаагаар эхний тоглолтдоо хожигдсон юм.

Тоглолтын нэгдүгээр хэсэгт Шведийн баг илүүрхэв. 42 дахь минутад Шведийн хөл бөмбөгчин Робин Олсен гоол оруулав.

Хэдийгээр Германы шигшээ баг өмнөх тоглолтоос гарааны багийн бүрэлдэхүүнээ өөрчилсөн ч эхний үед хожигдлоо. 2 дахь үед Марко Ройс эхний гоолыг оруулж, тооны харьцааг тэнцүүлэв. Удалгүй улаан хуудсаар германы тамирчин хасагдсан ч тэд дахин гоол оруулснаар Шведийн багийг хожлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ