Сенегалын шүүгч Орос, Уругвайн тоглолтыг шүүнэ

Даваа гарагт Орос, Уругвайн шигшээ багууд Самара хотод учирна.А хэсгийн ялагч энэ тоглолтоор тодрох юм.

Энэ чухал тоглолтыг шүүхийг Сенегалын шүүгчдийн багт итгэн хүлээлгэжээ.Ерөнхий шүүгчээр Маланга Дьедиу томилогдсон байна.Жибриль Камара, Эль-Хажи Самба нар түүнд туслах юм.Нөөц шүүгч нь Этиоп улсын Бамлак Тессема болжээ.

Орос, Уругвайн шигшээ багууд тус бүр зургаан оноотой бөгөөд харин оруулсан бөмбөгний ялгаа 8:1. 2:0-ийн харьцаатайгаар оросууд илүүрхэжяваа юм. Тийнхүү хайнцсан ч оросууд нэгээр гарна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ