Ираны хөгжөөн дэмжигч эмэгтэй хижабаа тайлж, гэдсээ ил гаргажээ

Нийгмийн сүлжээний хэрэглэгчид Орост үргэлжилж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэж буй Ираны хөгжөөн дэмжигч бүсгүйн гэрэл зургийг шүүн хэлэлцэж байна. Хүзүүндээ зүүсэн паспортад хижаб өмсгөлтэй гарч, харин өөр гэрэл зурагт толгойдоо алчуургүй, гэдсээ ил гаргасан футболка өмсчээ.Sports.ruсайтTwitter-туг гэрэл зургийг тавьсан байна.

Бүсгүй болон зургийг авсан зурагчин хэн болох нь одоогоор тодорхойгүй байна.

Ираны эмэгтэйчүүдийг эрчүүдийн нэгэн адил спортын уралдаан тэмцээн үзэхийг 1979 оноос анх зөвшөөрчээ. Тийнхүү тэд Орост болж байгаа ДАШТ-ий үеэр өөрийн үндэсний шигшээ багийн тоглолтыг үзэх боломжтой болжээ.

Орост болсон 2017 оны холбоодын цомын тэмцээний үеэр Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэмцээний түүхэнд анх удаа хөгжөөн дэмжигчийн паспортыг хэрэглэсэн юм.Тэмцээн үзэх тасалбар худалдаж авсан үзэгчид ийм паспорт авдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ