ABBA-гийн менежер дахин нийлсэн хамтлагийн анхны гэрэл зургийг тавьжээ

Шведийн домогт ABBAпоп-дөрвөлийн менежер Йорель Хансер 35 жилийн дараа дахин нийлсэн хамтлагийн анхны гэрэл зургийг Интернэтэд тавьжээ.

Instagram-д тавьсан гэрэл зурагт дуучин Агнета, Фрида хоёр дуу бичлэгийн студид ажиллаж байгаа нь харагдаж байна. Харин Бьорн, Бенни хоёр зураг дээр байхгүй байгаа бөгөөд тэд удирдлагын хаалтын нөгөө талд байсан байх хэмээн үзэж байна. “Фрида, Агнета, Бьорн, Бенни нар Стокгольмын RMVStudio-дхоёр шинэ дуугаа бичүүлж байгаа нь!Цомог удахгүй худалдаанд гарна” гэж зургийн дор бичжээ.

Хансерын хэлснийг иш татан хэвлэлд бичсэнээр,хамтдаа дуулалгүй их хугацаа өнгөрсөн хэдий ч,тэдэнд дууны багштай ажиллах шаардлага гараагүй байна.“Тэд гэртээ бэлтгэл сургуулилт хийсэн байжболох нь мэдээж,гэхдээ багш аваагүй гэдгийг би мэдэж байна. Тэд дахин дууллаа. Гэвч бүх ажил дуусаагүй.Дуунууд арванхоёрдугаар сар гэхэд бэлэн болно” гэж менежер хэлжээ.

Студид АВВАхамтлагийнхан дахин нэгдсэнийг дэлхий нийтэд өргөнөөр шүүн хэлэлцэж байгаа нь хамтлагийн хувьд гэнэтийн таатай явдал болсныг менгежер бас тэмдэглэсэн байна.

Бьорном Ульвеус, Бенни Андерссон, Агнета Фельтског болон Анни-Фрид Лингстад нар 1972 онд АВВАхамтлагийг байгуулсан юм. Хамтлагийнхан арван жилийн турш дуулж, дэлхийн хамгийн нэртэй хамтлагийн нэг болсон билээ.Одоо болтол жилд хамтлагийн 2-3 сая цомог худалдагддаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ