Нэртэй хөлбөмбөгчдийг түүхэн хүмүүс болгон зуржээ

Хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан “Бурхан лугаа...” нэртэй үзэсгэлэн Оросын уран зургийн академийн музейд энэ сарын 20-нд нээгджээ. Музейн албан ёсны сайтад ингэж мэдээлсэн байна.

Италийн зураач Фабрицио Биримбеллигийн зурсан 40 гаруй хөрөг уг үзэсгэлэнд тавигджээ. Хөрөгт алдартай хөлбөмбөгчдийг түүхэн хүмүүсийн дүрээр зурсан байна.

Тэдний дотор Шведийн Златан Ибрагимович, Аргентины Лионель Месси, Португалын Криштиану Роналду болон Английн Уэйн Руни нар байна. Харин Оросын хөлбөмбөгчдөөс “Зенит” клубийн хамгаалагч байсан Роман Широковыг зуржээ.

Биримбелли хөлбөмбөгчдийг генералын дүрэмт хувцас болон хааны жанчтайгаар ордны сонгодог хөрөг маягаар зурсан байна. Гэхдээ баатруудын жинхэнэ мэргэжлийг харуулжээ. Тухайлбал, хөлбөмбөгчин Салахт Египетийн үндэсний шигшээ багийн тэмдэг зүүлгэж, Роналдугийн энгэрт “Реал” клубийн логоны өнгийг сануулсан медаль зуржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ