Ням гарагт гурван хүн усанд осолджээ

Өнгөрсөн хоногт /2018.06.24/ ОБЕГ-аас ирүүлсэн мэдээллээр гурван хүн голын усанд осолдсон байна.

Тухайлбал,

  1. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Баянхараад багийн “Ногоон тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Ерөө голын усанд Дархан-Уул аймгийн харьяат иргэн У /35 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч 06.24-ний өдрийн 16:21 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
  2. Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Мэлз хайрхан” уулын бэлд /Багануур дүүргээс урд зүгт 21 км-т/ амралтын газарт амарч байсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн У /35 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 06.23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч 06.24-ний өдрийн 08:30 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
  3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5км-т/ “Ховд” голын усанд тус сумын харьяат иргэн А /21 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 06.24-ний 19:46цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 19:54 цагт очиж, 27 минут ажиллаж, осолдсон газраас 2 км-т “Их булан” гэдэг газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Иймд иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ