Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд шинэ иргэн мэндэлжээ

Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд Монгол Улсын шинэ иргэн мэндэлжээ.
Тодруулбал, зургаадугаар сарын 24-нд Улаанбаатар хотод ирсэн суудлын 285 дугаар галт тэргэнд 06:00 цагт Сайншандаас суусан зорчигч хүү төрүүлсэн байна. Хүүг тусгалт тэрэгний 31-р цувааны үйлчлэгч Намжилмаа, Бурмаа, Онон нар эх барьж авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ