Үйл явдлын хураангуй

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд
09:00 цагт ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа танилцуулах зорилготой чуулга уулзалтыг зохион байгуулна.
Энэхүү хөтөлбөр нь геологийн ач холбогдол бүхий газруудыг олон улсын түвшинд дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор 2001 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд дэлхийн 38 орны нийт 140 газар бүртгэгдсэн байна.
НЗДТГ-ын А танхимд
10:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд иргэдтэй уулзана.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд
11:00 цагтНийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 29, 30-нд "Чингисийн хүрээ" цогцолборт болох "Граунд гольф"-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
ДБЭТ-т
11:00 цагт Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан НИТХ-аас зөвлөгөөн зохион байгуулна.
МҮЭХ-ны байрны 4 давхрын хурлын танхимд
11:00 цагт Татварын багц хуулийг шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбоо байр сууриа илэрхийлнэ.
Монгол Улсын Филармонид
12:00 цагаас Морин хуурын олон улсын VI наадам энэ сарын 30-наас долдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод болно. Зургаа хоног үргэлжлэх тус наадамд Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ-ын соёл, урлагийн төлөөлөгчид оролцоно. Наадмын хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ