Амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал болно

Амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал энэ сарын 29-нд 09.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.
Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд одоогоос арван сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 23-нд 13 настай охин амиа алдсан хэрэг гарсан.
Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 11-нд уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон. Уг шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм.
Уг хэрэгт иргэн Д.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ