Х.Баянмөнх аварга АТГ-т байцаалт өгч байна

Дархан аварга Х.Баянмөнх энэ сарын 20-д Авилгатай тэмцэх газарт хандсан билээ. Тэрбээр одоо АТГ-т байцаалт өгч байна.

Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Сүүлдээ бөхчүүдийг наадмын барилдаанд барилдуулахгүй боллоо.

Бөхчүүдийн допингийн асуудал 20 гаруй жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд явж ирсэн. Сүүлдээ бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг зэвсэг болсон. Тиймээс АТГ-т хандаж хүсэлт тавьснаа” гэж мэдэгдэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ