Говийн дархан цаазат газрын байгаль хамгаалагчид мотоциклтой болжээ

Говийн Их Дархан Цаазат газрын А хэсэг дэх байгаль хамгаалагчдад нийт 14,158,135.48 төгрөгийн үнэ бүхий найман мотоциклыг Прагийн Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийн хамт энэ амралтын өдрөөр хүлээлгэн өгчээ.

Прагийн Амьтны хүрээлэнгийн захирал​ Мирослав Бобэк "Тус мотоциклуудыг ойролцоогоор 500 гаруй хавтгай амьдарч байгаа Говийн А хэсэгт ажиллаж буй тэдгээрт нэн шаардлагатай байгаль хамгаалагчдад өгч байгаа юм. Тэд Швейцар улсын газар нутагтай адил хэмжээний газарт хяналт тавьж, өвлийн хамгийн бага болн зуны хамгийн өндөр агаарын хэмийн зөрүү 80 градус хүртэл байдаг орчинд хулгайн анчид, алт олборлогчдоос тус бүсийг хамгаалж усны нөөцийн төлөв байдал болон дээж авах зэрэг ажилд хяналт тавьж ажилладаг гэв.

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский “Энэ бол Прагийн Амьтны хүрээлэнгийн Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн үйл ажиллагаанд оролцож буй эхний алхам юм. Прежевальскийн адуу тээвэрлэлт болон бусад Говийн Б хэсэгт Прагийн Амьтны хүрээлэнгийн зүгээс үзүүлсэн дэмжлэг үйл ажиллагаанууд нь Монгол Улс дахь манай орны нэр хүндэд сайнаар нөлөөлж байгаа билээ” хэмээн цохон тэмдэглэв.

Прагийн Амьтны хүрээлэнгийн гол зорилго нь Говийн А хэсгээс Монголын өөр газар амьдардаггүй хавтгайг хамгаалах юм.

Тус амьтны хүрээлэн нь нэн ховордсон амьтдын төрлийг хамгаалах төслүүдийг тус амьтны хүрээлэнг үзэх тасалбар бүрээс 2 чех кроныг “Бид тэднийг амьд үлдэхэд нь туслана” хэмээх хандивын аянгаар цуглуулж санхүүжүүлж байгаа билээ. Сайн дураар хандив өргөхийг хүсвэл 43-6804660247/0100 болон DMS 87 777 данс руу шилжүүлэх боломжтой гэж Чехийн Элчин сайдын яманаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ