В, С вирусийн шинжилгээг есдүгээр сар хүртэл үнэгүй авч байна

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирусийн илрүүлэг, шинжилгээг үнэгүй хийж байна. Шинжилгээнд хамрагдахын тулд өөрийн харъяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Харин иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, амбулаторийн үзлэгийн картыг авч очих хэрэгтэй аж. Дээрх хөтөлбөрийн хүрээнд энэ оны есдүгээр сарын 25 хүртэл уг илрүүлэг, шинжилгээг үнэгүй авах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ