"Хуулийн байгууллагуудад хуульч мэргэжилтэй авлигачид орогнож байна"

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Авлигачдын барьцаанд ороогүй, шударга хууль хяналтын байгууллагын албан хаагчид байгаа гэдэгт олон түмний итгэл унтраагүй. АТГ-т өгсөн иргэдийн гомдол ерөөсөө шийдэгдээгүй. Нэг ширхэг ч өргөдлийн эцсийн шийдвэр гараагүй АТГ цаг хугацааг дэмий үр дүнгүй өнгөрөөж байна. АТГ газар хэвлэлийн хурал дээрээ худлаа мэдээлэл цацаад байна.
Мөрдөн байцаагч шалгаж байгаа хэргийг АТГ-ийн мөрдөн шалгах хэлтсийн дарга нь хэрэг биш, тогтоогдохгүй байна. Иргэн н.Гэрэлцэцэг гэж хүний гаргасан гомдол цаг өнгөрөөсөн хов байна гэх холгүй зүйл АТГ өчигдрийн хэвлэлийн хурал дээрээ хэлж байна. Оффшорын асуудал Монгол Улсад огт шийдэгдээгүй байна. Худлаа мэдээлэл өөрийн сайт дээрээ байрлуулсан байна.
Авлига албан тушаалтны гэмт хэргийг таслан зогсоох, хууль ёсны хариуцлага тооцох, авлигаас ангид байх нийгмийн эрэлт хэрэгцээ ихсэж байна. Гэтэл хуулийн байгууллагуудад хуульч мэргэжилтэй авлигачид орогнож байна. Дэлхий дахинаа оффшортой хүчтэй тэмцэж байна. Гэтэл Монголд одоог хүртэл оффшорчдыг шийдэж чадахгүй байна. Жаран тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад үүнийг эвлүүлэг биш болохыг тогтоосон.
Гэтэл60 тэрбумыг толгойлсон хүн өнөөдөр УИХ-ыгудирдаад хууль толгойлоод сууж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргалын цалин авах эрх өнгөрөгч оны 12 дугаар сард дууссан. Гэтэл тэр өнөөдрийг хүртэл авилгачдыг хамгаалж, сул цалин авч байна. Тиймээс АТГ хууль зөрчигчдөд хүлэгдсэн байна гэж үзэхээс өөр арга алга" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ