Хурдан морины бүсийн уралдаанууд ирэх сарын 28-29-нд болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны товыг тогтоолоо.

Тодруулбал, Хангайн бүсийн зуны уралдаан Булган аймагт, Төвийн бүсийнх Орхон, Зүүн бүсийнх Сүхбаатар, Говийн бүсийнх Дорноговь аймагт долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд болохоор товлогджээ.

Уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг аймгуудын Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ