Архангай аймгийн сумдад шүлхий өвчин гарчээ

Архангай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, тус аймгийн Батцэнгэл, Цэнхэр, Хашаат, Өгийнуур, Төвшрүүлэх зэрэг сумдын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Шүлхий өвчний голомтод 260 гаруй хүн, 33 пост гарсан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор зарим замыг хаасан байна.
Тодруулбал, Цэнхэр сумын төвөөр дайрч Цэнхэрийн халуун рашаан орох замыг хаагаад байгаа аж. Харин аймгийн төвөөс рашаан руу явах зам нээлттэй учраас аялж жуулчилж яваа хүмүүст саадгүй байгаа аж. Энэ онд Архангай аймагт 280-аад мянган малыг вакцинжуулсан байна. 160 мянган хонийг нэмж вакцинжуулахаар ажиллаж байна.
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Архангай аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан байгаа. Шүлхийтэй байгаа сумуудад хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Гэхдээ хүн хүчний асуудал дутагдалтай, газар нутаг том байна. Бартаа сайд ихтэй. Ийм учраас Хүн, малын шилжилт хөдөлгөөн хийгдээд шүлхий өвчинг нэмэгдүүлчих эрсдэлтэй байгаа учир өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад ажиллаж байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ