ҮЙЛ ЯВДАЛ: "Да хүрээ"-г нүүлгэхтэй холбоотой мэдээлэл хийнэ

ШУА-ийн 303 тоотод
10:00 цагаас ШУА, Монголын уламжлалт анагаах ухааны академи болон бусад мэргэжлийн байгууллагууд оролцон Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
Нийслэлийн хэвлэлийн мэдээллийн төвд
11:00 цагт "Харшлын эсрэг хамтдаа" уриатай "Шарилжгүй Улаанбаатар-3" аяныг энэ сарын 29-нөөс наймдугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас хот төлөвлөлтийн алдаатай бодлогоос болж хүүхэд эндэж, иргэд хохирч байгаа талаар БГД-ийн 17-р хорооны иргэд мэдээлэл хийнэ. Замбараагүй барилгуудаас болж дахиад осол гарч магадгүй байгаа талаар баримттай ярих юм байна.
МҮХАҮТ-ын Их танхимд
11:00 цагаас Бизнес эрхлэх орчин, ААН-үүдийн ашиг орлого, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн төлөв байдал гэсэн 4 үзүүлэлтийг судлан, олон улсын аргачлалаар жил бүр тодорхойлдог "Бизнес итгэлийн индекс"-ийн 2017 оны дүн гарлаа. Энэхүү дүнг танилцуулах уулзалт болно.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Монголын аялал жуулчлалын холбооноос Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны гадаадын жуулчдад зориулсан тасалбарын хуваарилалт, хүрэлцээтэй холбоотой компаниудаас гарч буй удаа дараагийн гомдол санал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Туул голын ойролцоо баригдаж байгаа барилгатай холбоотой асуудлаар “ Зүүн баян реф ллс” компаниас баримт дэлгэхээр хэвлэлийн хурал зарлалаа. Үүнд төр засгийн алдаатай шийдвэрээс болж аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирч байгаа тухай мэдээлэл өгнө.
Өдрийн сонины Асуух эрхийн танхимд
12:00 цагаас "Да хүрээ"-г нүүлгэхтэй холбоотой тус зах дээр ажилласан ажлын хэсгийнхэн мэдээлэл хийнэ.
Оюутолгойн байранд
13:00 цагт Иргэн Ц.Бээжин Б.Жагар А. Эрдэнэбаяр нар 78 тонн алтны талаар ноцтой мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ