Сураггүй алга болсон 14 настай охиныг олжээ

Гэрээсээ гараад сураггүй алга болсон А.Ивээл охиныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн алба хаагчид өнөөдөр эсэн мэнд олжээ. Улмаар охиныг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
А.Ивээл нь 14 настай бөгөөд 2018 оны зургадугаар сарын 13-ны 20.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ дэлгүүр орно гэж гараад сураггүй болсон. Түүнийг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд найз нөхөд болон гэр бүлийнхэн нь эрж хайж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ