Ш.Батхүүгийн бие муудаж, батлан даалтад гаргажээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүний хоригдох хугацаа энэ сарын 12-нд дууссан учир шүүх хорих хугацааг дахин 15 хоногоор сунгасан. Харин эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр түүнийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болсон байна.

Ш.Батхүүгийн биеийн байдал улам муудсаар байгаа тул маш өндөр тунгаар инсулин тариулж байгаа, үүний улмаас бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарч эхэлсэн гэдгийг түүний ойрын эх сурвалжууд хэлж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ