Цаг бусаар амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлэх цуглаан болно

Цаг бусаар амиа алдсан бяцхан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлэх олон нийтийн цуглааныг зургаадугаар сарын 29-ний 16.00 цагт Тусгаар тогтнолын талбайд буюу Тэнгис кино театрын гадна талбайд зохион байгуулна.
Цуглаанд ирэх хүмүүс хүүхдийнхээ тоглоомоос авчирч болохоос гадна ирсэн хүүхдүүдэд буяны зэд буюу ааруул чихэр гэх мэт зүйлсийг бэлдэж ирж өгөх боломжтой хэмээн зар түгээж байна.
Энэ арга хэмжээг зохион байгуулагчдаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88103324 дугаарын утсаар холбогдох боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ