Олон эхнэртэй Канад эрийг шийтгэжээ
Британийн Колумб мужид олон эхнэртэй эрийг шийтгэсэн байна. Тодруулбал, 61 настай Уинстон Блэкмор 24 эхнэртэй бөгөөд тэд түүнд 149 хүүхэд төрүүлж өгсөнийг хэвлэлд мэдээлжээ.

“Дейли мэйл” сонинд бичсэнээр тэрээр хоригдох ялаас зайлсхийж чаджээ.
Уинстон Блэкморыг 24 эхнэртэй, түүний хүргэн 53 настай Жеймс Олерыг таван эмэгтэйтэй гэрлэсэн гэж үзэж, 6 сар 160 цаг нийтийн ажил хийлгэх шийтгэл ногдуулсан байна.
Олерыг гурван сар гэрийн хорионд байлгаж, 75 цаг нэмж ажил хийлгэхээр болжээ.

Блэкморын нэг эхнэр нь дөнгөж 15 настай ажээ.
Блэкморын шашины үзэл бодлоос болоод өөр ямар ч шийтгэл ногдуулж болохгүй гэж шүүгч Шери Энн Донегэн хэлжээ.

Шийтгэгдсэн хоёр мормоны шашины сүмийн хамба лам байсан аж. Тэд олон эхнэртэй байх талыг баримтладаг 1500 орчим хүн байдаг Баунифул гэдэг сууринд аж төрдөг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ