Амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал үргэлжилж байна

Амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал өнөөдөр 09:30 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэллээ.

Хохирогч охины аав шүүх хуралд оржээ. Харин түүний ээж охиныхоо зургийг тэврэн шүүхийн гадаа хүлээж байгаа юм. Мөн "Лантуу бүлгэм"-ийн залуус болон хүүхдийн эрхийн төлөө залуус хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийлэн уриа барин зогсож байна.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн нэгдүгээр сард Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм.

2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ