Сэлэнгэ аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өчигдөр буюу зургаадугаар сарын 28-нд хүчтэй газар хөдөлсөн байна. Тодруулбал, тус сумын Хараа багийн “Бороо гоулд” гэх газар 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Энэ тухай Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын өгсөн мэдээллээр “Тухайн газар нь “Бороо гоулд”уурхайн бүс, айл өрх нутагладаггүй. Баянгол, Мандал сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, ямар нэгэн хохирол учраагүй” гэжээ.

Дашрамд дуулгахад, Монгол орны хувьд Төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүс нутагт багтдаг. Тодруулбал, манай улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь долоо ба түүнээс дээш баллын бүсэд оршдог. Ялангуяа 2005 оноос хойш манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж буйг эрдэмтэд сануулдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ