Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулав

Нийслэлийн хэмжээнд голын усанд осолдож амь насаа алдсан тохиолдол гурван удаа гарсан байна. Тодруулбал, хамгийн сүүлд 2018 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний доор хүүхэд усанд живсэн гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 15:05 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги 105-ын бүрэлдэхүүнийг очиход 10 настай эмэгтэй хүүхэд усанд живсн байсан тул эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн.
Эрлийн ажиллагааг оройн 21:42 цаг хүртэл хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зогсоосон байна. Эрлийн ажиллагааг 2018.06.28-ны өдрийн 06.20 цагт дахин эхлүүлж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй Яармагийн гүүрний ойролцоо голоос цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллажээ.
Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд ахуйн осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа тул нийт эцэг эхчүүд бага насны хүүхдэээ хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна. Түүнчлэн үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ