"Одоогоор огт олдоогүй, сураггүй алга болсон хүүхэд байхгүй"

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт 1060 хүүхэд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн байна. Тухайн өдөртөө 384 нь олдсон бол тодорхой хугацааны дараа 676 нь олдож асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Үүнээс 60 хүүхэд нь удаа дараа алга болсон гэх тохиолдол 145 бүртгэгджээ.
Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Дэслэгч Д.Урангоо “Нийслэлийн цагдаагийнгазарт өдөрт дунджаар 10-15 хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ирдэг. Эдгээр дуудлагуудыг шүүгээд үзэхээр ихэнх нь эцэг эхтэйгээ олон нийтийн газар явж байгаад төөрчихсөн байдаг. Одоогоор нийслэлийн хэмжээнд сураггүй алга болсон огт олдоогүй алга болсон гэж бүртгэгдсэн хүүхэд байхгүй.
Зарим эцэг эх 102 тусгай дугаарын утсанд дуудлага өгчихөөд хүүхэд нь олдсон гэдгээ эргүүлж цагдаагийн газар мэдэгдэждуудлагаа хаалгадаггүй. Ийм байдлаас үүдэн хоногийн хугацаанд олон хүүхэд алга болж байгаа юм шиг харагддаг.
Бага насны хүүдүүд алга болсон тохиолдолд ихэвчлэн хоногийн хугацаандаа буюу хэдэн цагийн дотор олдчихдог.
Харин өсвөр насны буюу 13-аас дээш насны хүүхдүүд алга болсон тохиолдолд ихэвчлэн гэр бүлтэйгээ холбоо барилгүй амралт зугаалганд явах, найзындаа хоносон гэх мэт тохиолдлууд байдаг. Иймд эцэг эх асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ үргэлж холбоотой байж, хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах л хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулья” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ