50 гаруй улсын төлөөлөгчид гамшгийн эрсдэлийн асуудлаар Монголд чуулна

Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улсын төлөөлөгч долоодугаар сарын 3-6-нд Улаанбаатарт уулзаж 2018-2020 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийхээ төлөвлөх гэж байна.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй уг хурлын хамрах хүрээ, ач холбогдолын талаар мэдээллийг хүргэе.
“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдах тус хуралдөнөөдрийн байдлаар Ази, Номхон далайн бүс нутгийн 48 улсын засгийн газрын түвшний өндөр дээд хэмжээний албан тушаалтан оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.
Уулзалтад 50 гаруй улсын төр засгийн төлөөлөгчдөөс гаднаолон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочид төлөөлөгч оролцох юм.
Хурлын төгсгөлд 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгож, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгийг хэлэлцэн гаргана.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын гол зорилго нь:
- Ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,
- Гамшгийн эрсдэлийг бууруулахад бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулах,
- Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ахиц дэвшлийг бүс нутагт таниулахад чиглэгдэж байгаа юм.
Азийн сайд нарын бага хурал нь бүс нутаг, олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлоороо хамгийн өндөрт тооцогддог НҮБ-ын томоохон арга хэмжээ юм.
Хурлын ач холбогдолын талаар ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн "Хөгжлийн ололтын хүрсэн түвшинг хамгаалахад онцгой байдлын салбар чухал үүрэгтэй ажилладаг. Гамшгийн эрсдэлийгэдийн засгийн хөгжлөөс салгаж ойлгох боломжгүй. Гамшгийн эрсдэлийг хэрхэн тооцож хөгжлийн бодлого, хэтийн төлөвөө гаргана төдий чинээ хөрөнгө оруулалтыг хэмнэж, хохирол багассанаар эдийн засагт хэмнэлт гарах харилцан хамааралтай.
Энэ хуралдааныг зохион байгуулах нэг чухал ач холбогдол нь Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулахад төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт нэмэгдэх юм. Бүс нутгийн хэмжээний эдийн засгийн томоохон хөгжлийн хөтөлбөрүүдэд өөрсдийн асуудлаа тусгаад явах боломж бүрдэнэ" гэлээ.
Азийн сайд нарын II бага хурлын үеэр,
- Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа,
- Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэн, “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө”
- “Улаанбаатарын тунхаглал”,
- “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргана.
Мөн Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь”сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ