Чихрийн шижин өвчин тусдаг гол шалтгааныг нэрлэжээ

"Дэлхийн бүх оронд чихрийн шижин өвчинтэй хүмүүсийн тоо байнга олширч байгаа нь зөвхөн таргалалттай төдийгүй, агаарын бохирдолтой холбоотой байж болох юм" гэж эмч нар “Lancet Planetary Health” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ.
“Агаарын бохирдлын хэмжээ болон чихрийн шижин өвчинтэй болох давтамж хоорондоо холбоотой нь дэлхийн бүх оронд ажиглагдаж байгааг бидний судалгаа харуулж байна. ДЭМБ-ын байж болох юм гэж үздэг агаарын бохирдолт хамгийн бага хэмжээнд байлаа ч, чихрийн шижинтэй өвчтнүүдийн тоо нэмэгдэж эхлэж байгаа юм. Энэ бүхэн нь уг стандартыг өөрчлөх хэрэгтэйг харуулж байна” гэж Вашингтоны Сент-Луисын шинжээч Зияд Аль-Лаи мэдэгджээ.
Албан ёсны тоо баримтаас үзвэл, дэлхийд чихрийн шижин өвчинтэй 420 сая хүн байдаг аж.
Чихрийн шижин өвчний тархалт Хятадуудын наслалтад хэрхэн нөлөөлж байгаад үнэлгээ өгөхөөр хятадын эмч нар саяхан шийдвэрлэж, энэ өвчин нийтлэг наслалтыг есөн жилээр богиносгодгийг илрүүлжээ. Өнөөдөр АНУ-д нас баралтын ойролцоогоор 12 хувийг чихрийн шижин өвчин эзлэж байгааг Америкийн эмч нар илрүүлсэн байна.
Бүхэлдээ агаарын бохирдолт нь чихрийн шижин өвчинтэй хүмүүсийн тоог жил бүр 3,2 саяар нэмэгдүүлж байгаа нь ийм нийт оношийн барагцаалвал 14% болж байна. Ирээдүйд хэрвээ үйлдвэр болон машины ялгаруулж буй хорт бодисын хэмжээ нэмэгдсээр байх аваас чихрийн шижин өвчнөөр өвчлөх явдал зүгээр л газар авах болно гэж эмч нар онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ